Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доогуур урсацтай, усны түвшин олон жилийн дунджаас 30 см их, мөсний зузаан 50 см, мөсний зузаан олон жилийн дунджийн орчимд байгаа бол Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доогуур урсацтай, мөсний зузаан 42 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 10 см нимгэн байна. Усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доогуур урсацтай, мөсний зузаан 40 см, мөсний зузаан олон жилийн дундаж 35 см нимгэн байна. Усны түвшин олон жилийн дунджаас 25 см бага байгаа бол Арвайхээр сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доогуур урсацтай, мөсний зузаан 43 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 15 см зузаан байна. Усны түвшин олон жилийн дунджаас 25 см бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доогуур урсацтай, мөсний зузаан 19 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 15 см нимгэн байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 27 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 10 см нимгэн байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 51 см, мөсний зузаан олон жилийн дунджаас 10 см зузаан байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: Газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 2м орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР